ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 03 цаг 35 минут
Өмнөговь аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөг 2013 оны 11 дүгээр сарын 20 ны өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус өдөрлөгт аймгийн ИТХ, Аудитын газар, Статистикийн хэлтэс, Улаан загалмайн хороо гэх мэт хурлын байгууллагуудаас гадна 15 сумын ИТХ-ын дарга,төлөөлөгч нар оролцож үйл ажиллагаагаа иргэд,олон нийтэд сурталчилан танилцуулж байна.
Өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж , аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр ,ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн нар нээж үг хэлж, өдөрлөгийн арга хэмжээнд амжилт хүслээ.Уг өдөрлөгт төрийн байгууллагуудын албан хаагч, иргэдээс гадна орон нутгийн ТВ -үүд өргөнөөр оролцож байна.
Сэтгэгдэл бичих