СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮССЭНИЙ 89 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 03 цаг 33 минут

Хэлтсийн хамт олон 89-н жилийн ойн өдрөө угтаж Говийн бүсийн радиод үе үеийн ахмадууд, сумдын засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгч, багийн засаг дарга нар, аж ахуй байгууллагын нягтлан бодогч,эдийн засагч, статистикч нартаа болон малчид, хөдөлмөрчиддөө мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаар нэвтрүүлсэн. Мөн 11 сарын 11 өдрөө НУОрдоны 1-р давхарт "Статистик НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-г зохион байгуулж, 2013 онд хэлтсээс бэлтгэн гаргасан судалгаа болон сар бүрийн танилцуулга төвөөс бэлтгэн гаргадаг Статистикийн бюллетень танилцуулга иргэдэд мэдээ болон 450 гаруй бүтээгдэхүүн,боршур хийж тархаан давхардсан тоогоор 200 гаруй иргэд, ажилтнуудыг мэдээллээр үйлчиллээ.


НҮТСудлагаагаа мөн сурталчилан, судалганы зорилго, ач холбогдлын талаар болон идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллалаа.

Мөн аймгийн 2-р 11н жилийн суруулийн Батчулуун багштай 11д ангид болон Гурвантэс сумын ЕБС-ийн ахлах ангиудад " СТАТИСТИК ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ХҮЧ" сэдэвтэй ерөнхий ойлголтын хичээлийг мэргэжилтэн Ө.Мөнхжаргал, хэлтсийн дарга С.Бямбабаатар нар амжилттай заалаа. Хичээлд идэвхтэй оролцсон 11 сурагчдыг " Статистикийн цагаан толгой" номоор урамшуулав.
Мөн Гурвантэс сумын удирдлагууд болон 2-р 11 н жилийн сургуулийн удирдлага, багш нарт аймгийн нийгэм эдийн засгийн 10 сарын танилцуулга болон боловсролын салбарын боршур тархаалаа.
Энэ өдөр Хэлтсийн дарга С.Бямбабаатар НТҮСудалгаагаар Гурвантэс суманд ажиллах хугацаандаа "Статистикийн өдөр"-р малчдын зөвөлгөөнд оролцож, 2 малчдыг урамшуулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж ажиллалаа.

Аймгийн хэвлэл мэдээллийн албанаас ОНХАлба болон BEST-HD телевиз-д ярилцлага өгөн, мэдээллээ тархаан ажиллалаа.
Статистикийн хэлтсийн хамт олны дунд "Дартс "-ийн тэмцээн зохион явуулж, нягтлан бодогч Г.Мөнгөн хамт олноо тэргүүлж, шагнууллаа.
Нийслэл,аймгуудын статистикийн хэлтсийн хамт олон болон сумдын статистик төрийн сангийн төлөөлөгч,багийн засаг дарга нартаа мэндчилгээ хүргүүлж, ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 09-р сарын 23-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1437

  Хонины мах, кг  

7250

  Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг 6250
  Элсэн чихэр, кг 1945
  Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 55000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2150
  Боодолтой өвс 25 кг 8500

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх