2020 оны жилийн эцсийн мал тооллогын аймгийн комиссын анхдугаар хурлыг хийлээ.
Нийтэлсэн: 2020 он 12 сар 14. 11 цаг 41 минут
2020 оны 12 дугаар сарын 14 ний өдрийн 12.00 цагт аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын анхдугаар хурлыг 88.9 хувийн ирцтэй, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ч.Баяржаргал хурлыг нээсэн байна. Хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
1.2020 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын аймгийн төсвийн зардлыг хэлэлцэж батлуулах тухай
2.Мал тооллого зохион явуулахтай холбоотой халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангах зорилгоор амны хаалтыг шийдвэрлүүлэх тухай
3.2020 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг сумдад зохион байгуулах албан бичгийг танилцуулж, санал авах тухай
2020 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын хурлаар гаргасан шийдвэрийг аймгийн Засаг дарга-д танилцуулахаар хүргүүллээ.

Сэтгэгдэл бичих