Дэлхийн статистикийн өдөр 2020.10.20

Нийтэлсэн: 2020 он 10 сар 07. 04 цаг 40 минут

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад албан ёсны статистикийн ач холбогдол, үүрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болж байгаа энэ үед Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх гэж байна.
Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 сарын 20-ны тэмдэглэж, 130 гаруй гишүүн улс, 40 орчим олон улсын болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 6-р сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг 5 жил тутамд 10-р сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэв. Дэлхийн статистикийн хоёр дахь өдрийг 2015 оны аравдугаар сарын 20-нд 130 гаруй улс орон тэмдэглэжээ. Гурав дахь өдөр нь 2020 оны 10-р сарын 20-нд болно.
Өгөгдөл улам их чухал үүрэг гүйцэтгэдэг болсон энэ эринд бидний гаргаж буй тогтвортой эх үүсвэр бүхий найдвартай өгөгдөл нь ертөнцийг холбох үндэс суурь болдог. НҮБ-ын Статистикийн комиссын 51-р хуралдаанаар Дэлхийн статистикийн өдөр-2020-ыг зарласан юм. 2020 оны уриа нь "Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийг холбоё" юм.

Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1446

  Хонины мах, кг  

7000

  Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2145
  Цагаан будаа, кг

2650

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2150
  Боодолтой өвс 25 кг 8000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх