Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж явууллаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 31. 02 цаг 39 минут

Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж явууллаа.
Утсанд суурилсан мэдээлэл цуглуулах аргыг ашиглан эхний шатны мэдээлэл цуглуулалтыг 5 дугаар сарын 22-ноос 29-ны өдрүүдэд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн энэхүү танилцуулгад харуулж байна. Судалгааны дараагийн шатыг 9 дүгээр сарын эхээр зохион байгуулан явуулахаар төлөвлөж байна.
Ихэнх хүмүүс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар сайн мэдлэгтэй байна. Хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлжээ. Тухайлбал, 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулсан бол малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулсан байна. Нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.

Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1446

  Хонины мах, кг  

7000

  Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2145
  Цагаан будаа, кг

2650

  Шингэн сүү, л 4000
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1460
  Бензин, А-92 1580
  Дизелийн түлш 2150
  Боодолтой өвс 25 кг 8000

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх