Өмнөговь аймгийн 2019 оны 5 дугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 06 цаг 03 минут

2020 оны 05 сарын байдлаар аймгийн хэмжээгээр 684 эх амаржиж, 120 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 6.7 хувиар өсч, нас баралт 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд нь 2020 оны 05 сарын байдлаар 142898 эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийт эмнэлгийн тусламж, үйлчилгээний 28.1 хувийг урьдчилан сэргийлэх үйлчилгээ эзэлж байна.

2020 оны 05 дугаар сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн захад бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 473 иргэн байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 89 хүнээр буюу 23.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлант сард 181 хүн шинээр бүртгэгдэж, бүртгэлээс 115 хүн хасагдаж, 40 иргэн ажилд орсон байна.

2020 оны 05 сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг 211 гарсан нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Оны эхний 5 сарын байдлаар захиргааны зөрчлийн мэдээллээр саатуулагдсан хүний тоо 306 байгаа нь өмнөх оны мөн үеэс 244 хүнээр буюу 44.3 хувь, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч 266 байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 хүнээр буюу 1.5 хувиар тус тус буурч, баривчлагдсан хүний тоо 85 байгаа нь өмнөх оны мөн үеэс 10 хүнээр буюу 13.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо 6708 болж өмнөх оны мөн үеэс 3125 хүнээр буюу 31.7 хувиар, торгуулийн хэмжээ 35.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Дэлгэрэнгй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

/uploads/users/76/files/5_sariin_taniltsuulga_(200615093243)%20(1).pdf


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 07-р сарын 08-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1647

Хонины мах, кг 9333

 

Үхрийн мах, кг  
  Ямааны ястай мах, кг

8333

Элсэн чихэр, кг 1945
Цагаан будаа, кг

2575

  Шингэн сүү, л  
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1410
  Бензин, А-92 1530
  Дизелийн түлш 2030
  Боодолтой өвс 25 кг 8500

 

    Инфо График    

Шилэн данс

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ       үзэх
АРХИВЫН ТУХАЙ       үзэх
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ       үзэх
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛ
      үзэх
ИРГЭНИЙ ХУУЛЬ       үзэх